ШУУРХАЙ: ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилжээ

Arslan.mn

Өнөөдөр хуулийн байгууллагуудын хүрээнд хэд хэдэн томилгоонууд хийгдэж байна.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаалаар ДХИС-ийн захирал, бригадын генерал П.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  түүний орондцагдаагийн хурандаа О.Зоригтыг томилжээ.

О.Зоригтын хувьд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд ХЗДХЯ-ны ОХУ дахь байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан,  Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргаар, 2020 оноос ДХИС-ийн Дэд захирлаар ажиллаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54083