ХХЕГ-ын даргаар томилогдсон Ж.Бямбасүрэн ₮122 саяын ОРЛОГОТОЙ ч тээврийн хэрэгсэлгүй

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХХЕГ-ын даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж буй юм. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Лаос улсад Элчин сайдаар сууж байсан, бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилохоор болжээ.

Тэрээр, Ж.Бямбасүрэнгийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сард ХХЕГ-ын даргаар томилогдож,  2021 оны нэгдүгээр сар Х.Лхагвасүрэнд тамгаа хүлээлгэж өгч байсан билээн. Тэгвэл тэд 4 жилийн дараа ийнхүү дахин тамгаа солилцохоор болж буй.

Тэгвэл ХХЕГ-ын даргаар томилогдсон Ж.Бямбасүрэн 2023 оны ХОМ-тээ хөрөнгөө дараах байдлаар мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮122 сая
Гэр бүлийн орлого: ₮32 сая
Орон сууц барилга байгууламж: ₮177 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮10 сая /Адуу-10/
Газар: ₮13 сая /Өмчлөх-1000м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮1,3 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮43 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54084