ДХИС-ийн захирлаар томилогдсон О.Зоригт ₮1,1 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮44 саяын ХАДГАЛАМЖ, ₮375 саяын АВЛАГАТАЙ

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-ийн захирал, бригадын генерал П.Батбаатарыг ажлаас нь чөлөөлж, шинэ хүн томилжээ.  

ДХИС-ийн захирлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд ХЗДХЯ-ны ОХУ дахь байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилсон байна.

О.Зоригт өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын даргын албан тушаал хашиж байжээ. 

Тэгвэл ДХИС-ийн захирлаар томилогдсон  О.Зоригтын 2023 оны ХОМ-тээ хөрөнгөө дараах байдлаар мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮79 сая
Гэр бүлийн орлого: ₮56 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц-1 , Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай байр-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮33 сая /Хурдан удмын адуу-13, Үхэр-4, Хонь-23/
Газар: ₮25 сая /Эзэмших-120м2, Эзэмших-400 м2, Өмчлөх-5000 м2 нийрт гурван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮44 сая
Авлага:  ₮375 сая
Зээл:  ₮42 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54085