Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ""Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ санхүүгийн жил эхэлсний дараа ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргадаг. Үүний дагуу иргэдэд өмнө нь хоёр удаа ногдол ашгийг олгосон.
2024 оны ногдол ашгийн сүүлийн олголтыг дөрөвдүгээр сард шилжүүлэхээр төлөвлөсний дагуу 1072 хувьцаатай нэг иргэнд татварын дараах дүнгээр 93499 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.
Ийнхүү И-Монголиа системээр ногдол ашгаа хэрхэн авах талаар санал асуулгыг явуулсан. Энэ санал өнөөдрийг дуустал үргэлжилнэ.
1072 хувьцааны ногдол ашиг 93 мянган төгрөгийг маргааш өглөөнөөс шилжүүлж эхэлнэ." гэв.