УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд хандаж анхаарууллаа. Тодруулбал
-Ирцээ бүртгүүлчхээд, гараад явсан гишүүд 5-аас дээш минут болсон тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасдаг болно.
-УИХ-ын чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.
-Давхардуулж зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох гишүүдэд ЧӨЛӨӨ ӨГӨХГҮЙ гэв.