Д.Амарбаясгалан: Банкууд хажуудаа ББСБ-тай болчихсон

Arslan.mn

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зээлийн мэдээллийн сангийн тухай хэлэлцэж байна. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ. Тэрээр энэ хуулийг баталснаар цаашид зээлийн хар жагсаалт байхгүй болно гэв.     

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Банкууд хажуудаа ББСБ-тай болчихсон. ББСБ-иуд банкнаас 20-24 хувийн хүүтэй зээл аваад иргэдэд 36-50 хувийн хүүтэй зээлж, мөнгө хүүлдэг.  Цаашаа ломбардуудад өшөө өндөр хүүтэй эргэлдүүлдэгв

-Иргэд ББСБ-аас нийт 700 тэрбум төгрөгийн зээл авчээ. Банкнаас авсан эх үүсвэрийг ББСБ-ууд цааш нь иргэдэд олгож байгаа тухай мэдээлэл бий. Мөн ББСБ-ын эх үүсвэрээр ломбардууд цааш нь өндөр хүүгээр дамжуулан зээлдүүлж байгааг шалгана. УИХ ирэх долоо хоногт банкуудын удирдлагатай уулзана." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54133