П.Сайнзориг: Энэ хэдэн “шинэковууд“ зүгээр ээ, баталчихна аа гэдэг юм яриад байна. Тийм зүйл байхгүй шүү

Arslan.mn

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэлж, Биржийн тухай төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ гурван тусдаа үзэл баримтлалтай орж ирэх асуудлыг Уул уурхайн биржийн тухай хуулийг дагуулаад оруулаад ирлээ. Энэ хууль дотор баялгийн солилцоог оруулаад ирсэн, энэ асуудал биржийн арилжаанд хамаарахгүй. 

Гуя дагуулж хүзүү гэгчээр бөөнд нь түлхээд аргална даа, хүчлээд гарна даа. Энэ хэдэн шинэковууд зүгээр батална аа гээд байгаа байхгүй юу. Эсхүл чихэж оруулж ирээд бөөндөх ёстой юм уу.

Өргөн барихаасаа эхлээд гурван өөр харилцааг оруулж ирсэн.

Уул уурхайн бүтээгдэхүүний чанар дээр том босго тавихаар Монголын нүүрс бүгд обьемоороо унана. Ийм ноцтой юмыг худалдан авагч талын гарт өгөхөөр оруулж ирж байгааг би ойлгохгүй байна. Ганцмод- Гашуунсухайтын хэлэлцээр дээр хүртэл энийг анхааруулсан. Энийг дагуулаад гурван хэлэлцээр байгуулна, энэнд тусч байгаа гэсэн. Би сүүлдээ бүр итгэл алдарч байна шүү. Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахалж байхад овоо хэлэлцээр хийсэн байсан. Гэтэл Ганцмод- Гашуунсухайт руу цөм үсрээд түүнээсээ дордсон юм баталсан. Том эрх ашгийнх нь төлөө явахаас аргагүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54254