О.Цогтгэрэл: Онгоцны түлш нийлүүлэх гэрээ нь агаарын тээврийн салбарыг хараат байдалд оруулах эрсдэлийг дагуулж байна

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2025.04.16/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн. Тус төслийг агуулга нь Орос улстай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм.

МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсан бол энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ.

Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд талцал, хэлэлцүүлэг өрнөөд буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төрийн өмчит компаниар бартер хийх төсөл ЗГ оруулж ирлээ.  Үүнийг дэмжвэл УИХ-ын хяналт алдагдана. УИХ-ыг гишүүн О.Цогтгэрэл: Онгоцны түлш нийлүүлэх гэрээ нь Чингис хаан нисэх буудлын удирдлага, мeнeжмэнтийг Оросын талтай хамтарч эзэмшихээр тусгажээ.  Энэ нь агаарын тээврийн салбарыг хараат байдалд оруулах эрсдэлийг дагуулж байна. Энэ гэрээг АН-ыг бүлэгт танилцуулаагүй шууд байнгын хороо руу оруулсан.  Бүлэг 3 хоногийн завсарлага аваад байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54258