Ардчилсан намаас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайвань Улсад дипломат албанд томилохыг санал болгоод буй.
С.Зориг агсны хэрэгт холбогдон цагаадсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат уг явдлыг эсэргүүцэн шаардлага хүргүүлж мэдээлэл хийв. Тэрбээр, "Хүнийг эрүүдэн шүүж, хорих ялаар шийтгүүлсэн Б.Хурцыг Тайванийн дипломат консулаар томилогдохыг эсэргүүцэж байна .Эрүүдэн шүүгч Б.Хурц монголчуудын аюулгүй байдалд дахин гай тарих гэж байна" гэв.