Ц.Туваан: АН-ыг бүлгээр “дэмжихгүй“ гэдэг нь энэ хэлэлцээрт өөрчлөлт оруулъя,сайжруулаад оруулж ирье гэсэн болохоос дэмжихгүй гэсэн утгатай биш

Arslan.mn

ОХУ-ын нисэх онгоцны буудлын шатахуун цэнэглэх цогцолбор байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, " Анх 2018 онд хоёр орны хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Агаарын хөлгийн түлш нь татвартай холбоотой асуудал байгаа учраас УИХ-аар оруулж байгаа юм. Бид онгоцны түлшний хувьд 100 хувь Оросоос авч байгаа. Мэдээж олон эх үүсвэртэй байя гэж байгаа боловч бид хоёрхон хөрштэй. Дотоодын үйлдвэр 2028 онд ашиглалтад орж л байг.

Өмнө нь 40 жил гэж байсныг 20 жил гэж оруулж ирсэн. Сая АН-ын бүлэг дээр 20 хүртэлх гэдэг саналыг ч мөн хэлж байна.

Монголын талаас "Эрчис Ойл" компани 60 хувь, Роснефтийн охин компани 40 хувь болохоор бид давуу эрхийн хүрээнд ч тэр, Монгол Улсын өөрсдийн мэдэх асуудал.

АН-ыг бүлгээр "дэмжихгүй" гэдэг нь энэ хэлэлцээрт өөрчлөлт оруулъя. Сангийн сайд, Гадаад харилцааны сайд болон намайг дахин энэ асуудал дээр зарим зүйл заалтыг нь сайжруулаад оруулж ирье гэсэн болохоос дэмжихгүй гэсэн утгатай биш." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54326