Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дараах чухал асуудлуудыг хэлэлцэж байна.
- Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэж буй.
Гэтэл Улс орны чухал асуудал хэлэлцэж байхад байнгын хорооны дарга алга байгааг гишүүд шүүмжиллээ. Тус байнгын хорооны даргаар Р.Сэддорж ажиллаж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Нийгэм, эдийн засагт онцгой нөлөө үзүүлэх асуудлуудыг хэлэлцэж байхад Байнгын хорооны дарга өөрөө хуралдаа оролцож, даргалах ёстой. Гэтэл тойрогтоо томилолттой явж байгаа гэж сонслоо. Ийм байж болохгүй" гэдгийг хатуухан шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддоржид улс орны эрх ашгаас илүү, тойргийн эрх ашиг чухал байгаа бололтой...