Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15:22 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 10х12 метрийн хэмжээтэй цайны газар дотор хураалттай барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан бөгөөд галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэв.