Д.Ганмаа: Эмийн үнийг иргэдэд ил тод болгож байгаа нь сайшаалтай ч дагалдах тайлбартай байршуулах хэрэгтэй

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.04.22) хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Эмийн хангамж, хэрэглээ, үнэ, борлуулалт, хяналтын асуудлыг эрүүл мэндийн тогтолцооноос салгаж ойлгож болохгүй. Засгийн газрын үйл ажиллагаа салбарын бодлого,тогтолцоонд ямар эерэг үр дүн авчирч байна вэ гэдэгт үнэлгээ дүгнэлт хийх хэрэгтэй. Эмийн үнийг иргэдэд ил тод болгож байгаа нь сайшаалтай ч дагалдах тайлбартай байршуулах хэрэгтэй" гэдгийг сануулав.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54364