О.Алтангэрэл: Төрийн байгууллагууд сайн сэтгүүлчдийн түүгээд авчихдаг, студи байгуулдаг, контент хийдэг болчихсон. Үүнийг хязгаарлая...

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Хэвлэл мэдээллийн байгууллага гэж редакцтай, сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг, сонин сэтгүүл телевиз цахим хуудас зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон.

Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно гэдэгт Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгч орохгүй.

Ч.Лодойсамбуу гишүүн энэ асуудлыг нэлээд сайн дэвшүүлж байгаа. Энэ юу вэ гэхээр төрийн байгууллага төрийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр контент үйлдвэрлэгч баг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй дүйцэхүйц хэмжээний зардал гаргаж үйл ажиллагаа явуулж байна.

Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудаас хэвлэл мэдээллийн зах зээлд үзүүлж байгаа нөлөөлөл нь бусад хувийн аж ахуйн нэгжийн үзүүлж байгаа нөлөөллөөс үлэмж том байна.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн үлэмж хэмжээний мөнгө энэ зах зээл рүү яваад эргээд сөрөг үр дагавар үүсгэж байна. Энэ асуудлыг цэгцлэх ёстой.

Төрийн байгууллагууд сайн сэтгүүлчдийн түүгээд авчихдаг, студи байгуулдаг, контент хийдэг болчихсон. Үүнийг хязгаарлая гэж байсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54369