Н.Учрал: 250 сая ам.доллароор зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг шилжүүлэн өгсөн

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хурлаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр "Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Төгрөг нуураа ч, Ухаа худагаа ч авна" гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ.

Тэрбээр "Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш. Сүрдүүлэг ирж байгаа. Гэхдээ би айж, агшаад байдаг хүн биш. Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Төгрөг нуураа ч, Ухаа худагаа ч авна.

Хоёрдугаарт намайг ганцхан Төгрөг нуурын ордтой зууралдаад байна гэдэг шүүмжлэл гарч байна. Төрийн тэргүүн байсан хүн баялгийн эзэн нь монголчууд гэж өөрөө хоолойгоо сөөтөл ярьдаг атлаа "нотолчихвол би 100 хувь өгнө" гэж ард түмнийг тохуурхсан. Тийм учраас өнгөрсөн хугацаанд санхүүгийн болон хуулийн багууд ажилласны үндсэн дээр баримтуудыг цуглуулсан.

Баримтуудыг нэгтгээд хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Бидний цуглуулсан баримтууд дотор оффшороос оффшорт нуусан, орноос орон дамжуулсан, үндэстэн дамнасан хэлхээ холбоо бүхий схем үүсгэсэн, 250 сая ам.доллароор зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг шилжүүлэн өгсөн.

Өнөөдөр авсан мэдээллээр Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр АТГ, цагдаа, прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг та бүхэнд дуулгая" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54371