Б.Дэлгэрсайхан: Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох ажлыг ирэх сарын 14-нд эхлүүлнэ

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан " БНХАУ болон Монгол улсын хооронд хийгдэх хил дамнасан бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж, хэлэлцлээ. Зам, тээврийн яаманд өгөгдсөн үүргийн дагуу гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж байна. ЗТЯ хувьд  хил дамнасан гүүр байгуулах ажлыг хийж байна. Энэ гэрээ зурагдсны дараа урд хөрштэйгээ ярьсны дагуу Таван толгой ажлын хэсэг гараад ажиллана. 

 Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох ажлыг ирэх сарын 14-нд эхлүүлнэ

Монголд буюу өөрийн нутаг дэвсгэр дээр хийгдэх бүтээн байгуулалтын хувьд энэ сарын 1-ний өдөр олон улсын тендер зарласан байна. Тус тендерт хоёр компани оролцохоор саналаа ирүүлсэн. Барилгын материал явуулах, төмөр замын хаалттай бүс нээх, явуулын гааль ажиллуулах гэх мэт хэрэгтэй бүх зүйлсийг бэлтгэж байна. Бид богинохон хугацаанд нээлтийг хийж байгаа. Учир нь бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлж, эрт дуусгах төлөвлөгөөтэй байна. Нэг жил есөн сарын хугацаанд хийгдэнэ гэж тендерийн материалууд ирсэн ч бид үүнээс богино хугацаанд хийхээр хэлцэл хийнэ. " гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54372