Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Т.Цэнд-Аюуш албан үүргээ гүйцэтгэтгэж яваад бусдын амь насыг аварсан юм.
Түүнийг ЦЕГ-ын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдэгээр шагналаа. Энэхүү шагналыг онцгой гавьяа байгуулсан алба хаагчид олгодог юм.
Тодруулбал, 2025.04.20-ний өдөр иргэн гараа гэмтээж, их хэмжээний цус алдаж байхад нь анхан шатны тусламжийг маш сайн үзүүлж, эмнэлэг ирэх хүртэл цус алдаж байсан гарыг боон чангалуур хийн, таталт өгч ухаа алдан амьсгал зогсоход нь цагдаа хиймэл амьсгал удаа дараа хийн сэргээж байсан юм.