Ирэх хичээлийн жилээс 3-4 дүгээр ангид англи хэл заах бэлтгэлийг хангаж, багш нарт сургалт зохион байгуулах үүрэг өгчээ

Arslan.mn

Өргөтгөсөн хэмээн онцолсон нь уг хуралд яам болон харьяа байгууллагын холбогдох албан тушаалтануудаас гадна есөн дүүргийн Боловсролын газрын дарга нар биечлэн, 21 аймгийн Боловсролын газрын дарга нар цахимаар оролцлоо.

Хурлыг нээж Боловсролын сайд П.Наранбаяр 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгож байгаатай холбогдуулан хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, ойрын хугацаанд анхаарах асуудалуудаар чиглэл, үүрэг даалгавар өглөө.Тухайлбал,

  • Уртасгасан цагаар ажиллаж байгаа цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудлыг судлан шийдвэрлэх,
  • Орон нутгийн хувийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын тусгай зөвшөөрөл, хувьсах зардалтай холбоотой үүсээд байгаа асуудлыг судлан шийдлийг танилцуулах,
  • Хойд бүсэд (Орхон аймагт) багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх төвийг байгуулах,
  • Ирэх хичээлийн жилээс эхлэн 3-4 дүгээр ангид англи хэл заах бэлтгэлийг хангаж, холбогдох тушаалыг батлуулах, багш нарын сургалтыг МУБИС болон бусад байгууллагатай хамтран эхлүүлэх, бэлтгэл хангах,
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хомсдолыг бууруулахад орон нутаг, боловсролын сургалтын байгууллага санаачлага гарган анхаарч ажиллах, үүнтэй холбогдуулан багш бэлтгэх их, дээд сургуультай хамтран “Багшлах эрх олгох” сургалтыг орон нутагт зохион байгуулах зэрэг 20 гаруй чиглэлээр тухайлчилан үүрэг өгсөн юм.

Энэхүү өнгөтгөсөн хуралдааныг сар бүр тогтмолжуулахаар боллоо.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54377