Евразын хэлэлцээрийг дэмжиж, ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх гэрээг дэмжээгүй, буцаасан гэж УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Манай байнгын хорооны гишүүд ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх гэрээг дэмжээгүй, буцаалаа. Энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь энэ хэлэлцээрээр түлш нийлүүлэхээс гадна бусад төрлийн давуу эрх олгож байж магадгүй зохицуулалтууд орж ирсэнд шүүмжлэлтэй хандаж байна.
Мөн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо худалдааны түр хэлэлцээрийн асуудлыг хэлэлцээд манай байнгын хороонд санал ирүүлсэн. Энэ дагуу хэлэлцээд Евроазийн хэлэлцээрийг гишүүдийн олонх нь дэмжлээ. Энэ хэлэлцээрийн хүрээнд яриа хэлэлцээ явагдаж байна. Гишүүдийн зүгээс үндэсний үйлдвэрлэл болон дотоодын үйлдвэрлэгч нарын хамгаалах асуудал яригдаж байна. Мөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон талт ярилцаж зайлшгүй шаардлага байна. Тиймээс цаашид нарийн түвшинд зөвшилцөх хэрэгтэй гэж харж байна." гэв.