Төрийн аудитын тухай хуульд зааснаар УИХ-ын дарга Ерөнхий аудиторыг санал болгон 6 жилийн хугацаатай томилуулах заалттай.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий Аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг санал болгожээ.
Саналын дагуу нэр дэвшигчийн сонсголыг тавдугаар сарын 7-нд хийхээр товолжээ.
-
2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх, -
2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга, -
2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх, -
2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга, -
2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны ТНБД, 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамныТНБД, 2023 оны есдүгээр сараас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД -аар тус тус ажиллаж байсан.
Одоогийн Ерөнхий аудитор Д.Загджавыг тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр санал болгон томилуулж байсан юм. Д.Загджавын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй ч ийнхүү шинэ хүн томилуулахаар болжээ.
Тэгвэл Ерөнхий аудиторт нэр дэвшүүлж буй С.Магнайсүрэнгийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮62 сая
Гэр бүлийн орлого: ₮66 сая
Орон сууц барилга байгууламж: ₮857 сая /орон сууц-3, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮75 сая /Суудлын жижиг машин,Mazda /
Мал аж ахуй: ₮263 сая /Адуу-108, Хурдан удмын адуу-12, Үхэр-20, Хонь-50, Ямаа-130/
Газар: ₮30 сая /Эзэмших-4га-1, Эзэмших-400м2-1, Өмчлөх-690м2-1 нийт гурван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮55 сая
Хадгаламж: ₮97 сая
Авлага: ₮10 сая
Зээл: ₮29 сая гэж мэдүүлжээ.