Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй, тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан.
Үүнтэй холбогдуулан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох хуулийн төсөл өргөн барьж буй ажлын хэсгийн зүгээс дараах дүгнэлтийг боловсруулжээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас дараах асуултыг асууж хариулт авч байна.
УИХ-ын Б.Пүрэвдорж "Ковидын үед ₮3 их наядын ЗЭЭЛ гаргасан ч эрх мэдэлтнүүд авч ашигласан. Гэвч Ховд аймагт нэг ч төгрөгийн ЗЭЭЛ ОЧООГҮЙ.
ХАА-н салбарт маш их хөрөнгө оруулалт хийсэн ч орон нутагт эздэдээ очсон хөрөнгө оруулалт огт алга. Хөрөнгө оруулалт бүрийг өөрсдөө аваад банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулаад өндөр хүүтэй гаргаад байвал Монгол Улс яаж хөгжих юм" гэв.