Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй, тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан.
Үүнтэй холбогдуулан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох хуулийн төсөл өргөн барьж буй ажлын хэсгийн зүгээс дараах дүгнэлтийг боловсруулжээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас дараах асуултыг асууж хариулт авч байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Увсын тариаланчтай уулзлаа. Зээлэнд хамрагдах гээд ирсэн чинь Д.Амарбаясгалантайгаа очиж уулз гээд явуулсан байна ХХААҮЯ-наас...
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Эрхэм гишүүд ээ. Би ямар нэгэн аж ахуйн нэгжид зээл олго гэж хэлж чадахгүй. Хуулиар хязгаарлагдсан. Сайд нэг ч төгрөгийн зээл мэдэхгүй, арилжааны банкнууд л зэлээ гаргаж байна.