Гурил, улаан буудайн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг цуцлах эсэхийг УИХ дээр өнөөдөр хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан " Гурилын зах зээл ОЛИГАРХ хэлбэрээр яваад байгаа нь ҮНЭН. Үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг болсон гэдэг дүгнэлт гарсан. 2021 оноос хойш үнээ 78 хувиар нэмсэн.Үйлдвэрлэлээ хамгаалах нь зүйн хэрэг, гэхдээ хэрэглэгчийнхээ эрх ашгийг яаж хангах юм бэ?
Өмнө нь үгсэн хуйвалдаж гурилын үнэ өсгөж байгаа асуудлаар шүүх дээр шийдвэрлүүлэхээр хоёр жил болж байв. Гурилын зах зээл олигарх хэлбэрээр яваад байгаа нь үнэн. Энэ бүгдийн цаана төр хэрэглэгчийн эрх ашгийг л чухалчлах ёстой. Үнийн өсөлтийг хэрхэн зохицуулах вэ гэдэг л асуудал байна. 2023 онд гурилын үйлдвэрийн нийт хүчин чадлынхаа 33 хувьд л ажилласан, 2024 онд 25 хувийн хүчин чадлаар ажилласан. Хөнгөлөлттэй зээл тусламжийг өгч, үр дүнд нь олон үйлдвэр гарч ирсэн. Харамсалтай нь өнөөдөр бодит байдалд 25-30 хувийн хүчин чадлаар л ажиллаж байна." гэв.