УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй гэдэг нэг ч гишүүн байхгүй. Гол асуудал нь салбарын бодлого буруу байна. Үнээ дийлэхээ болиод аргаа бариад импортын татварыг чөлөөлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн шийдвэр гаргаад жил ч болоогүй байна.
Гурилын үнэ одоо л бууж эхэлж байгаа. Гурилын үнэ 2022 оноос огцом нэмэгдсэн шалтгааныг салбарын сайд юу гэж үзэж байна вэ.
Ж.Энхбаяр сайд ямар ч үнээр хамаагүй дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа юм байна. Газар тариалан, үйлдвэрлэл чухал. Харин хэрэглэгч бол хамаагүй гэж хандаж байгаа юм байна.
Салбарын сайд та монопол болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла. Хөдөө аж ахуйн яам төвийн бүсийн яам шиг битгий ажилла. Монгол Улсын хэмжээнд бодлого гаргаж ажиллах төрийн сайд хүн шүү та." гэв.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэрбээр, 2025 оны ургац хүртэл гурилын үнэ тогтвортой байна. Хууль хэрэгжсэнээс хойш 64,2 мянган тонн баяжуулсан болон баяжуулаагүй гурил импортолсон. Мөн 52 мянган тонн тэжээл импортолсон нь дотоодын үйлдвэрлэлд шууд нөлөөлж үнэ өссөн. Намайг ажил авснаас хойш үнэ бууж байгаа . Тариалалт, гурил үйлдвэрлэл, үнэ дээр ямар нэгэн сөрөг зүйл үүсээгүй. Үнэ тогтвортой байгаа." гэлээ.