Одоогоос 104 жилийн тэртээ Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилготой “Анхны долоо” Монгол Ардын намыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулсан түүхтэй. Тухайн үед Ази тив дэх анхны улс төрийн намаар МАН тодорч байлаа. Өнөөдөр МАН-ын хамгийн том салбар бүтэц нийслэлийн МАН түүхэн 100 жилийн ойтойгоо золгож байна.
Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар " Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ өдөр бол Нийслэл Улаанбаатар хотыг орчин цагийн хот болгон бүтээн байгуулсан хот төлөвлөгчид, эрдэмтэн мэргэд, багш эмч, инженерүүд, барилгачид, Улаанбаатар хотын албан хаагчид, цэрэг, цагдаа, Нийслэл Улаанбаатар хотыг бүтээн байгуулалцсан гурван цагийн хэлхээ болсон иргэн бүрийн баярын өдөр юм. Хүн төрөлхтний түүхэнд олон мянган жил, олон зуун жилээр бичигдсэн хотуудын түүхийг 100 жилд багтаан бүтээн босгосон үе үеийн нийслэлчүүддээ, Нийслэлийн Монгол ардын намын хорооны 78 мянган гишүүндээ гүн талархал илэрхийлье." гэв.