Ерөнхийлөгчийн зарлигаар долоон хүнд “Академич“ хэргэм хүртээв

Report.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Н.Бэгз, Т.Ган-Эрдэнэ, Ч.Доржсүрэн, Ш.Дэмбэрэл, А.Бакей, Д.Сангаа, Д.Цэвээндорж нарт “Академич” хэргэм хүртээв.

Үүнээс Н.Бэгз, Т.Ган-Эрдэнэ, Ч.Доржсүрэн, Ш.Дэмбэрэл нар нь 2014 онд ШУА-ын академичийн сонгуулиар сонгогдсон юм. Тухайн үед тодорхой шалтгааны улмаас “Академич” цол тэмдгийг нь өгөөгүй байсан бөгөөд өнөөдөр нөхөн олгож байгаа юм. Харин А.Бакей, Д.Сангаа, Д.Цэвээндорж нар энэ оны нэгдүгээр сарын 19-нд академичаар сонгогдсон билээ.

“Академич” хэргэмийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулж, эх орныхоо төлөө ихийг хийж, бүтээхийг ерөөн амжилт хүслээ.

Report.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
545