
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад засаг хамтран барьж байгаа МАН, АН, ХҮН намаас дэд даргын статустай бүтээмж, хяналтын менежерүүдийг томилоод байгаа.
Тэгвэл улсын төсвийн гол ачааг үүрч, нүүрсний экспортын гол ачааг үүрдэг "Эрдэнэс Тавантолгой"-д МАН, АН, ХҮН намаас нэг, нэг менежер томилоод байгаа талаар өмнө бид мэдээлсэн.
Тухайлбал, Ардчилсан намаас Н.Пунцагийг Хяналтын менежер томилсон. Түүний хувьд тус компанид жолооч, туслахтайгаа ирсэн бөгөөд компанийн боловсон хүчний 30 хувьд АН-аас хүмүүс томилно гэж буй аж.
Н.Пунцаг нь Ардчилсан намын ҮБХ–ны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Ховд аймагт нэр дэвшиж ялагдсан.
Тэгвэл Ардчилсан намаас "Эрдэнэс Тавантолгой" компанийн Хяналтын менежер томилогдсон Н.Пунцагийн 2019 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Б.Мөнхболдын тухайд 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас хойд бүсэд нэр дэвшсэн ч ялагдсан.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮0 сая
Гэр бүлийн орлого: ₮121 сая
Орон сууц барилга байгууламж: ₮462 сая /орон сууц-1, Авто граж-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮250 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮5 сая /Эзэмших-0.07га газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮5 сая
Хадгаламж: ₮377 сая
Авлага: ₮0сая
Зээл: ₮415 сая гэж мэдүүлжээ.
