Өмнөговь аймгийн “Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газар“-ын дарга С.Төгсбаатар төсвийн ₮410 саяар автомашин худалдаж авна

Arslan.mn

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас улсын төсвөөс  ₮410 саяыг зарцуулж, Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газарт автомашин худалдан  авахаар энэ сарын 20-ны өдөр тендер зарласан байна.

Тодруулбал, тус тендерээр Өмнөговь аймгийн нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын дарга С.Төгсбаатар  хоёр төрлийн автомашин автомашин худалдан авахаар тусгажээ.

Тухайлбал, тендерийн нийт төсөвт өртөг нь  410,000,000 төгрөг бөгөөд  240,000,000 сая төгрөгөөр "Toyota Land Cruzer", 170,000,000 сая төгрөгөөр " Toyota Hice"  маркийн автомашин худалдан авахаар байгааг доорх мэдээллээс харж болно.

Энэ мэтчилэн дарга нарын сэлгэх машиныг шинэчлэх гэж ард түмэн татвар төлж байгаа юу?

Эргэн сануулахад, одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн алба хаагчид том оврын автомашин ашиглахгүй байх захирамж гаргаж байв.

Тухайн үед төрийн алба хаагчид, цаашлаад дарга нарыг тансаглалаа танаж, ард иргэдийг бүсээ чангалах чиглэл өгсөн байдаг. Өдий хүртэл ард иргэд бүсээ чангалж, ажил хийж олсон хэдэн төгрөгнийхөө талыг нь татварт суутгуулж чармайж явна. Гэтэл ард түмний бүрдүүлж буй төсвийн дарга нарын тансагласан хэвээр байна.

 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54528