П.Наранбаяр: БЗС-гийн журмыг өөрчилж, зээлээ төлөөгүй 14 мянган хүний мэдээллийг Монголбанканд бүртгэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.

Тэрбээр, "Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж байна. Нэгдүгээрт, оюутнууд дотоодын дээд сургуульд хоёр жил сурсны дараагаар үргэлжлүүлэн хоёр жил дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломжтой болно.  Мөн 10-аас дээш жил мал малласан малчны нэг хүүхдийг бэлчээрийн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй суралцаж эхэлнэ. Гадаадад суралцаж байгаа оюутнуудын хувьд зээлээ төлөх хугацааг 20 хүртэлх жил байхаар журамд тусгалаа. Үүнээс гадна сонгон шалгаруулалтыг хийхдээ хүнээс үл хамаарч холбогдох материалаа зөв бүрдүүлсэн бол шалгарах магадлал өндөртэй. Өмнө нь нэг өрхийн хоёр хүүхэд тэтгэлгээр сурна гэж хязгаарлаж байсан бол шинэчлэгдсэн журмаар нэг айлаас хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой болж байна.

Төсөвт нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэхгүйгээр үр ашиг нь нэмэгдэнэ гэж харж байна. Монголд БЗС-гаас зээл авч ажиллаж, амьдарч буй 14 мянган хүнээс 1200 орчим нь гадаадад суралцаж байна. БЗС-гийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг Монголбанкны зээлийн мэдээлэлд бүртгэх асуудлыг олон жил ярилцаж, хар жагсаалтад гурван үе шаттайгаар 14 мянган хүний мэдээллийг өгсөн." гэв.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54533