"Бага ангийн зуны амралт 06 сарын 09-нөөс, дунд болон ахлах ангийн амралт 06 сарын 17-ноос эхэлнэ" гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.
Тэрбээр, " Сурагчдын зуны амралтын хуваарийг удахгүй танилцуулна. Бага ангийн зуны амралт 06 сарын 09-нөөс, дунд болон ахлах ангийн амралт 06 сарын 17-ноос эхэлнэ.
Зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх тал дээр Боловсролын ерөнхий газраар дамжуулан олон нийтэд уриалга гарган. Зуны амралтаар хүүхдийг байгальтай, монгол ахуйтай нь илүү ойрхон амрах хэрэгтэй. Ингэснээр Монгол хүн бий болно. Байгалийг хамгаалах, хайрлах иргэн бий болно. Мөн хүүхдүүдийг номын сангаар сайн үйлчлүүлээрэй гэж уриалж байна." гэв.