Монгол Улс Иогийн Азийн аваргатай боллоо

Arslan.mn

Онолбаатарын Бэлгүтэй нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд гаалийн мэргэжилтэн ажилтай бөгөөд 2022 оноос "Намасте Иога Монголиа" төвд иогоор хичээллэж эхэлсэн байна.

Тэрбээр

  • 2022,2023 оны Монгол Улсын иогийн улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд алт, мөнгөн медаль
  • 2022,2025 оны Дэлхийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд хагас финал
  • 2025 оны 4 сарын 24-27-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нью Дели хотод зохион байгуулагдсан Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд 8 ангиллаар оролцон 1 алт 7 мөнгөн медаль гардан авчээ.

Мөн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд М.Энхбилэг 3 мөнгө 1 хүрэл, А.Насандэлгэр 1 мөнгө, Н.Марал 3 хүрэл, Т.Ялгуун 2 хүрэл медаль хүртэж 18 медалийн тоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс 2 дугаар байр эзэллээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54536