Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах талаар тодрууллаа.
Тэрбээр "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ямар ч боломжгүй. Үнэнийг хэлэхэд НДШ-ийг 1-2 хувь бууруулах ямар ч боломж байхгүй. Өнөөдөр НДСан өөрөө алдагдалтай сан болчихоод байна. Жил бүр улсын төсвөөс 1.6 их наядын татаас авч байгаа.
НДШ-ийг 1 хувь бууруулах юм бол 265 тэрбумаар, 2 хувь бууруулахад 530 тэрбумаар тасарна. Нийгмийн даатгалын сан орлогогүй болоод байвал ирээдүйд бидний авах тэтгэврийн санд эрсдэл учирна л гэсэн үг.
Ирээдүйд бид хэр зэрэг тэтгэвэртэй байх уу гэдэг чинь НДШ шалгаална. Өнөө маргааш зовлонгоос болж НДШ-ийг буулгаж болохгүй." гэв.