
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн Тамир, Спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйтай Улаанбаатар 2025“ олон нийтийн өдөрлөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны Бямба гаргийн 10:00-18:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгийг нь унадаг дугуйг сурталчлах, иргэдэд дугуйн хэрэглээ, соёлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өдөрлөгт худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг идэвхтэй оролцож, унадаг дугуй болон бусад холбогдох хэрэгслийн худалдаа үйлчилгээг иргэдэд нээлттэй сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох зэргээр хамтран ажиллахыг Монголын дугуйн холбооноос уриаллаа.
Холбогдох утасны дугаар: 88661313, 99035320, 98008338




