Хөлбөмбөгчид Ц.Анандбазарыг эсэргүүцэж өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нээс суулт зарлана

Arslan.mn

Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо (MFPA) болон "Очир" лигийн зөвлөлөөс хамтарсан Ажлын хэсгээс Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны тэргүүнээр сонгогдсон Ц.Анандбазарыг эсэргүүцэж, тавдугаар сарын 1-нээс эхэлж холбооны гадаа суулт зарлахаар төлөвлөжээ.

Суулт өглөөний 09:00 цагаас эхэлнэ гэж Ажлын хэсгийн зүгээс мэдэгдсэн юм.

"Очир" лигийн зөвлөлөөс ээлжит бус их хурлын сонгуультай холбоотойгоор гурван шаардлага тавьж, лигийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Тэд Ц.Анандбазарыг огцруулах, дүрмийн шинэчлэл хийж, ээлжит бус их хурлыг дахин хуралдуулах шаардлага тавьсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54543