Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 метр авто замыг хучих ажил үргэлжилж байна

Arslan.mn

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг асфальтбетоноор хучиж байна. Уг 2.4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард багтаан нээнэ. Үүний дараагаар үлдсэн 1.5 км авто замыг хучих юм. 

Энэ талаар “Монгол зам групп” ХХК-ийн Ерөнхий инженер Б.Нямдагва “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий зургаан эгнээ авто замын нийт ажил 58 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 70 гаруй хувьтай байгаа бол гүүрэн байгууламж, туннел, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хиймэл байгууламжуудын ажил 70-80 хувьтай байна. Мөн хоёр талдаа 3 метр өргөн явган хүний болон дугуйн зам барина” гэлээ. 

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54555