Е.Наранцэцэг: Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа таны дууг өглөө бүр сонсож сэрж байсан дахиад олон жил дуулаарай гэсэн

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Тухайлбал, "Гэгээн өглөө сайн байна уу" дуугаар олонд танигдсан хүүхдийн дуучин Е.Наранцэцэгт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Энэ үеэр МУГЖ Е.Наранцэцэг "Е.Наранцэцэг: Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа таны дууг өглөө бүр сонсож сэрж байсан дахиад олон жил дуулаарай гэсэн. Би дуулсаар байна" гэж сэтгэгдлээ хуваалцав.

"Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” хэмээх дуунаар олон хүүхэд шинэ өглөөг угтдаг байсан, одоо ч угтаж буй. Энэ дуу зохиогдоод 60 жил өнгөрчээ. Хүнээр бол өтөл нас. Хүн бүр дууг нь аялсаар байдаг ч дуучныг нь төдийлөн дурсдаггүй байж мэдэх юм.

Энэ дууны эзэн бол Ерөөлтийн Наранцэцэг. Тэр одоо 80 нас шүргэж яваа, алтан үеийн дуучдын нэг. 60 жилийн өмнө 20 хүрэхгүй залуу насандаа өвөрмөц хоолойгоороо үеийнхнээсээ тасарч, энэ дууг гоцлон дуулсан тэр нэгэн эрхэм өнөөдөр ч яг хэвээрээ дуугаа дуулсаар явна. Энэ дууг бидний сэтгэл зүрхэнд хоногштол амьдруулж чадсан хүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54556