УИХ-ын гишүүн Ж.Баярмаа доромжилсон, парламентын гишүүнийх нь хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халдсан гэж үзэн уучлал гуйхыг шаардсан.
Харин өнөөдөр /2025.05.01/-ийг хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйгаагүй тул АН-ын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага аваад буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Ардчилсан нам яагаад завсарлага авсан гэхээр ерөнхий сайд УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа УИХ-ын гишүүний нэрийг буруу дуудаж, эмэгтэй хүний эрэгтэй хүнээр төлөөлүүлж, доромж үл хүндэтгэсэн байдлыг гаргасан. Энэ нь нэг хүний асуудал бус гүйцэтгэх засаглалын тэргүүн нь парламентыг үл хүндэтгэж байгаа хандлага учраас бид энэ асуудалдаа уучлалт гуйхыг шаардлагатай гэж үзсэн.
Тэр ч утгаараа Ардчилсан нам энэ долоо хоногийн чуулганы хуралд оролцохгүй гэж шийдсэн.
Ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйхгүй тохиолдолд Ардчилсан намын бүлэг ямар арга хэмжээ авахаа ирэх долоо хоногт бид ярилцана. Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаанаас завсарлага авах саналд гарын үсэг зурж эхэлсэн" гэв.