
УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Ардчилсан намын гишүүд завсарлага авсан. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйхыг шаардаж байсан юм.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлсэнтэй холбогдуулж, УИХ-ын дарга байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл дээр завсарлага авахгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Хүний эрхийн чухал асуудал хэлэлцэж байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүдийг орж ир.
Гишүүд хэнд ээ эрхлээд байгаа юм. Танхим дотор хэрүүл хийж сууж байхаар ард түмний амьдралыг дээшлүүлэх талаар хэлэлцээд сууж байх хэрэгтэй. Ардчилсан намын гишүүдэд таван минут өгье.
УИХ -ын үйл ажиллагаа гэдэг бол хэн нэг хүний юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн хоорондоо ойлголцоогүй, бие биенээ эмзэглүүлэх үг хэлсний төлөө гацаж саатаж байдаг зүйл биш.
Би өглөө завсарлага өгөхдөө ч тодорхой хэлсэн. Завсарлагыг өгөхдөө хэн нэгэн уучлал гуйх, гүйхгүйтэй холбоотой асуудал огт яригдаагүй. Дэгийн тухай хуулиараа, УИХ -ын тухай хуулиараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, засварлага авдаг, хэлэлцэж байгаа асуудлтай холбогдуулж завсарлага авсан. Хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулсан МАН, АН, ХҮН нам хооронд үл ойлголцол улс төрийн асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулахаар гарын үсэг зурцгаасан зөвлөл хоорондоо уулзаж, асуудлаа ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг нэгэндээ гуньсан туньсан байдалтайгаар төрийн ажлыг гацааж болохгүй. Энд төрийн ажил явж байна." гэв.
