Т.Мөнхсайхан: ЭМД-ын санд байгаа мөнгийг хувийн, улсынх гэлтгүй бүх эмнэлэгт хуваарилж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "  ЭМД-ын санд байгаа мөнгийг хувийн, улсынх гэлтгүй бүх эмнэлэгт хуваарилж байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 320 тэрбумаар нэмэгдэж, 2,3 их наяд төгрөгийн санхүүжилттэй болсон. Үүнээс 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Одоо ЭМДС-нд 1,6 их наяд төгрөгийг олгоно. Үүнийг он дуустал сар бүр эмнэлгүүдэд тэгш хуваарилна.

Уг санхүүжилт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хязгаарлалтгүйгээр үзүүлэх хэмжээнд хүрэхгүй байна. Манай улсын эрүүл мэндийн салбарт тавигдаж байгаа санхүүжилт ДНБ-ний 3 хувьтай тэнцэж байна. Олон улсад дор хаяж 6 хувьд хүргэж байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хязгаарлалтгүйгээр үзүүлэх боломжтой байдаг. 

Өнгөрсөн жилийн сүүлийн гурван сард эмнэлгүүдэд санхүүжилт олгогдоогүй. Тиймээс энэ жил илүү сахилга баттай энэ тэнцүү санхүүжилтийг хуваарилж байгаа. Энэ жил нэмэлтээр 320 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьж, хүнд нөхцөл байдлаасаа гарч байна" гэв.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54565