Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо.
Тэгвэл нийт шүүгчдийн хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.