Согтуурсан үедээ найз бүсгүйгээ хутгалаад зугтаасан этгээдийг баривчиллаа

Arslan.mn
Согтуурсан үедээ найз бүсгүйгээ хутгалаад зугтаасан этгээдийг шуурхай баривчиллаа хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.

Тодруулбал Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. 

Энэ дагуу шалгахад тус эмэгтэйн найз залуу болох Х нь зүүн дал хэсэгт нь согтуурсан үедээ нэг удаа хутгалж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн ба шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн иргэдээс болгоомжлон өөрийн эрүүл мэнд, бие махбодод хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54574