Б.Тэгшбаяр Узбекистанд болсон тэмцээнд багаараа түрүүллээ

Arslan.mn
Узбекистан улсад болдог Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” тэмцээн гурван өдрийн болж, өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Тэгшбаяр хувийн дүнгээр есдүгээр байрт орж, багийн дүнгээрээ түрүүлжээ. Манай тамирчин эхний гараанд түрүүлж, өчигдөр сүүлийн гараанд хоёрдугаар байрт орсон байна. 

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Тайландын “Roojai insurance” багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр өнгөрсөн жил тус тэмцээний хувийн уралдаанд түрүүлж байсан билээ.

Мөн Арабын нэгдсэн Эмират улсын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Б.Марал-Эрдэнэ /Catco racing team/ 55 дугаар байрт орсон юм. 
Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54575