Ерөнхий аудиторт олгодог тэргүүн зэрэг дэвээр шагнуулсан Д.Загджав ₮4,2 тэрбумын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, 1 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

Arslan.mn

Ерөнхийлөгч 2025.05.01-ний өдөр зарлиг гаргаж, явахаас өмнө Монгол Улсын Ерөнхий аудитор Дэлэгийн Загджавт Төрийн аудитын “Тэргүүн түшээгийн Тэргүүн зэрэг дэв” олгожээ. 

Уг зэрэг дэвийг батламжийн хамт ЕТГ-ын дарга Г.Занданшатар гардуулсан байна.

Учир нь УИХ энэ долоо хоногт Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлөх төлөвлөжээ.

 Д.Загджав жилийн өмнөөс буюу 2024 оны тавдугаар сарын 30-наас ерөнхий аудитороор ажиллаж эхэлсэн юм. Д.Занданбат нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнээс хойш Д.Загджав даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад жилийн өмнө жинхэлсэн юм.

Гэвч түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаас нь чөлөөлөхөөр болоод байна. Үндэсний аудитын газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг байгууллага юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Д.Загджавын оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байна.

Тэгвэл  Ерөнхий аудиторт олгодог тэргүүн зэрэг дэвээр шагнуулсан Д.Загджавын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮79 сая
Гэр бүлийн орлого: ₮296 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,2 тэрбум  /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮720 сая 

  • Суудлын жижиг машин,Lexus, LX 460
  •  Жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570
  • Жийп болон туулах чадвар өндөр,Toyota  Land Criuser 300
  • Жийп болон туулах чадвар өндөр,Infiniti, FX35 нийт дөрвөн тээврийн хэрэгсэлтэй

Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮130 сая
Хадгаламж: ₮1 тэрбум 
Бэлэн мөнгө:  ₮370 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54580