Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авч, худалдсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас иргэн Б нь 2024 оны наймдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан 1500 ширхэг байлдааны зориулалттай сумыг тээвэрлэж, бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явууллаа. 

Шалгалтын ажиллагаагаар тухайн иргэн нь 1500 ширхэг байлдааны зориулалттай сумыг 2022 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны В1 давхрын гражид хадгалж, улмаар 2024 оны наймдугаар сард бусдад худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдэл тогтоогдсон.

Энэ хэрэгт иргэн Б-д Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

Монгол Улсын эрүүгийн хуульд “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан зэрэг хууль бус үйлдэлд 5,400,000-27 сая  хүртэлх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54586