ШШЕГ-ын лабораториуд олон улсын стандартын шаардлага, шалгуураа хангаж итгэмжлэгдлээ

Arslan.mn

Шүүх шинжилгээгээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргадаг. Хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар нь шүүх шинжилгээ байдаг билээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газар Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

Хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдсэн байна. Өмнө нь манай улсад хийх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этил, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломж бүрджээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораториуд нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний Итгэмжлэлийн төвийн даргын 2025 оны А/104 дүгээр тушаалаар дараах лабораториудад 2 жилийн хугацаатайгаар Итгэмжлэл олголоо.

Үүнд:

  • Цахим технологийн шинжилгээний лаборатори
  • Инженер техникийн шинжилгээний лаборатори
  • Автотехникийн шинжилгээний лаборатори
  • ДНХ-ийн шинжилгээний лаборатори
  • Хими болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лаборатори
  • Биологийн шинжилгээний лаборатори
  • Физикийн шинжилгээний лаборатори
  • Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лаборатори
  • Гарын мөрийн шинжилгээний лаборатори
  • Мөр судлалын шинжилгээний лаборатори
  • Бичиг баримтын шинжилгээний лаборатори
  • Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын шинжилгээний лаборатори

Эдгээр лабораториуд нь Монгол Улсад сорилтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн, шинжилгээний дүнгийн итгэлцэл, нотолгооны чанарыг ханган ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54589