Уоррен Баффетын Монголд өгсөн зөвлөгөө Засгийн газар, Монголбанканд хаягласан томоохон сануулга болов

Arslan.mn

Дэлхийн алдартай хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффет Монголд гадны хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах талаар зөвлөгөө өгчээ.

АНУ-ын Небраска мужийн Омаха хотод өнгөрсөн амралтын өдөр болсон “Berkshire hathaway” компанийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн хурлын үеэр монгол залуусын төлөөлөл түүнд “Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Монголын Засгийн газар юу хийх ёстой вэ” гэсэн асуулт тавихад Уоррен Баффет "Үнэндээ 20 гаруй жилийн өмнө энэ уулзалт дээр ирж байсан танил маань Монголд нэлээд их зүйл хийж, амжилттай хөрөнгө оруулж байсан. Нэг хэсэг Монголд амьдарч ч байсан.

Валютын ханшийг урт хугацаанд тогтвортой байлгаж, үнэ цэн бий болгох нь чухал.  Үндэсний валютынхаа нэр хүндмийг тогтоох нь чухал. Тэгэхгүй бол хэзээ мөдгүй хяналтаас гарч болзошгүй.Өндөр инфляцтай, валютын ханш тогтворгүй улсад хэн ч хөрөнгө оруулж, эрсдэл хүлээхгүй. Учир нь валютын ханшаа тогтвортой барьж чадааггүй улсад хөрөнгө оруулах нь хэтэрхийн эрсдэлтэй шүү дээ. Зарим нь мөнгө олж чаддаг байх. Гэхдээ энэ бол бидний арга барил биш. Бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, валютын ханшийг тогтворжуулахад анхаарах нь олон талын үр өгөөжтэй.  Тэгж чадвал байгалийн баялагтай улсад асар их боломж бий." гэв.

Алдарт хөрөнгө оруулагчийн энэ зөвлөгөө санхүүгийн зах зээл, мөнгөний бодлогыг удирдан зохицуулахад гол үүрэгтэй Засгийн газар, Төвбанканд хаягласан томоохон сануулга болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54590