Ураны асуудал дээр Олон улсын лаборатори оруулж ирэхийг шаардаж 2011 оноос хойш Ураны нөхцөл байдлыг ярьж тэмцэж ирсэн иргэд, байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Иргэд, Монгол Улсын нутаг дэвсгэр уран олборлохыг бид эсэргүүцсээр ирсэн. Дорноговийн Улаанбадрах, Дорнод, Сүхбаатар аймагт уран олборлохыг эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлсээр ирсэн. Бид өнөөдөр олон улсын итгэмжлэгдсэн лаборатори Монголд оруулж ирээч гэсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна гэв.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан хурлын үеэр "Үнэнийг олохын төлөө олон жил явлаа. Уран бол хортой гэдгийг бид газар дээр нь очиж нүдээрээ харж, үүний эсрэг олон жил тэмцлээ. Эрдэмтэн мэргэд уран ямар ч хоргүй гэж байна. Ингэж олон жил талцлаа. Энэ талцлыг нэг тийш нь болгохын тулд дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн хөндлөнгийн шинжээчдийн багийг ажиллуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийг Монголд авчирч, судалгаа хийлгэмээр байна.
Анх загийн шар оготно устаж эхэлсэн. Дараа нь хярс, үнэг үхэж эхэлсэн. Энэ жилээс цагаан зээр маш аймшигтайгаар татганаж байгаад үхэж байна." хэмээлээ.