О.Цогтгэрэл: АН-ын бүлэг завсарлагаа зогсоож чуулганы хуралдаанд оролцоно

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон АН-ын бүлгийн гишүүдтэй уулзжээ. Ардчилсан намын бүлэг завсарлага авснаа зогсоох шийдвэр гаргасан байна.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдөр өглөө бүлгийн удирдлага, Ж.Баярмаа гишүүн, Ерөнхий сайдтай уулзалт хийсэн. Улмаар АН-ын бүлэг энэ долоо хоногоос УИХ-ын чуулганд оролцоно. Засагт хамтрах нэг өөр. Парламентад нэг байр суурьтай байна гэсэн үг биш. Парламент мэтгэлцээний байр суурьтай байх ёстой гэдэг санал дээр тогтож байгаа. Засгийн газрын гишүүдийн зүгээс асуудалд маш эмзэг хандаад, Засгаас гарсан шийдвэрийг дэмжихгүй байна гээд байгаа дээр бид Засгийн газрын ажлыг хойш сааруулаагүй. Парламент хамтарч нэг том бүлэг болоогүй шүү. Олон нийтийн дунд өөр санаа бодолтой парламентаас хөгжил дэвшил гарна. Түүнээс бүгд ижил байр суурь, үзэл бодолтой парламентийн жишээ социалист улс орнуудад л бий." гэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхий сайд надтай уулзаж, албан ёсоор уучлалт гуйсан. АН-ын бүлэг УИХ-ын чуулганд оролцоно" гэдэг байр суурийг илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54596