Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгч ААН-үүдийг тодрууллаа

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу Монголын татварын алба 26 дахь жилдээ “ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор 2025 оны 05 сарын 05-09-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү өдрүүдийн хүрээнд Монголын татварын албанаас хүүхэд залууст татварын мэдлэг олгох сургалт, уралдаан, тэмцээнийг өргөнөөр зохион байгуулах, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийг сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ, олон нийтэд  алдаршуулах, Монгол Улсын татвар төлөгч бүрт цахим ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ, тухайн онд татварын албанаас хийж хэрэгжүүлэх онцлох ажлыг олон нийтэд таниулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдөр Татварын ерөнхий газраас 2024 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг (ААН) шалгарууллаа.

Arslan.mn

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Татварын ерөнхий газрын дарга Доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн болон Татварын ерөнхий газрын зохион байгуулалт бүтцийн нэгжийн дарга нар, нийслэл, дүүргийн татварын албаны дарга нар, шилдэг татвар төлөгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Татварын ерөнхий газрын дарга Доктор Ч.Чимидсүрэн нар нийт татвар төлөгчдөд болон уригдан ирсэн  шилдэг татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Монголын татварын алба алсын хараагаа Олон Улсын жишиг татварын алба байхаар тодорхойлж, 2025 онд Зөвлөн туслагч татварын алба байх зорилт тавьж, энэхүү зорилтынхоо хүрээнд татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн туслагч байх хуулийн, бүтэц зохион байгуулалтын, цахим системийн шинэчлэлүүдийг эхлүүлсэн байна.

Мөн татварын алба татвар төлөгчдөд 24/7 цагаар үйлчилгээ үзүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан TATVAR-GPT нэвтрүүлснээ зарлалаа.

Энэхүү арга хэмжээнд 2024 онд Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10” болон том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад шагнал гардууллаа. Үүнд:

 “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10

“Эрдэнэс Таван толгой” ХК
“Оюутолгой” ХХК
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
“Энержиресурс” ХХК
“Тавантолгой” ХК
“Монголын алт МАК” ХХК
“ХААН банк “ХК
“Голомтбанк”  ХК
“АПУ” ХК
“Худалдаа хөгжлийн банк” ХХК

ТОМ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

“Си Өү Эй Эл”  ХХК
“Цайртминерал”  ХХК
 “Юнивишн”  ХХК
“Шунхлай”  ХХК
“Рэдпафмонгол”  ХХК
“Жүр-Үр”  ХХК
“Түмэншувуут”  ХК
“Таван богд фүүдс пицца”  ХХК
“АПУ дэйри”  ХХК

ДУНД СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ

“Таван богд проперти” ХХК
“Талст инвестмент” ХХК
“Ар Ди Си Си” ХХК
“Эм Эм Эс инженеринг” ХХК
“Моносхүнс” ХК
“ККТТ” ХХК
“Гофро” ХХК
“Очирдагинас” ХХК
“Корпорейт хотел энд конвейшн центр”  ХХК
“Эвридэйферм” ХХК

 ЖИЖИГ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ:

“Алеф эксперенс”  ХХК
“Хасу даян”  ХХК
“Магнускапитал”  ХХК
“Хайрхан авто сервис”  ХХК
“Геомастер”  ХХК
“Авдар-Өргөө”  ХХК
“Сод хан трэвел”  ХХК
“Айсмарк дистрибьюшн”  ХХК
“Армос”  ХХК
“Цагаан номгон өлзий”  ХХК

БИЧИЛ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ:

“Номин рент”  ХХК
“Содон ойл трейд”  ХХК
“Эй Эм И Си”  ХХК
“Магна машинери глобал”  ХХК
“Витафит Юу Би”  ХХК
“Доктор авто чэйн”  ХХК
“Зүйдвинд монголиа”  ХХК
“Агломерэшн” ХХК
“АБИКО фүүдс”  ХХК
“Монголиа процессинг техноложис”  ХХК

Орон даяар Татварын алба бүр 2025 оны 05 сарын 05-ны өдрөөс 09-ний өдрүүдэд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд ТЕГ-ын Зохион байгуулалт, бүтцийн нэгжүүд холбогдох чиглэлийн сургалтуудыг 2025 оны 05 сарын 06-ны өдрөөс 09-ний өдрүүдэд ТЕГ-ын 8 давхрын “Татвар төлөгчдийн танхим”-д Монголын татварын алба пэйжид байршуулсан хуваарийн дагуу танхимаар болон цахимаар зохион байгуулах тул татвар төлөгч та бүхэн өргөнөөр хамрагдаарай.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54598