Эрдэнэс Тавантолгой ХК 3.5 их наяд төгрөгийн татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ

Arslan.mn

Татварын ерөнхий газраас 2024 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, батламжилснаа өнөөдөр гардууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Монгол Улсын төсөвт хамгийн өндөр татвар буюу 3.5 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн тэргүүнд бичигдэж байна.

Тус компани нь 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, улс орон нутгийн төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, өндөр үр ашигтай ажиллаж, улс орны нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан түүхэн жил байлаа.

Түүнчлэн 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, загийн усны хоолой зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг ашиглалтад оруулж, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн он цаг байв. Мөн хүний

нөөцийн чадавх болон техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, олборлолт, борлуулалтын оновчтой шийдэл боловсруулж, зах зээлийн уналттай үед тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал онцлон тэмдэглэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төлж хамгийн өндөртатвар төлсөн аж ахуйн нэгжээр шалгарч байсан бол 2024 онд 3.5 их наяд төгрөгийн татвар төлж Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр хоёр дах жилдээ дараалан шалгарч байна.

Бидний төлсөн татвар эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалт зэрэг нийгмийн суурь салбарын хөгжил цэцэглэлтэд зориулагдаж, татварын орлогын 12% хувийг дангаараа бүрдүүлэн ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54600